2011-02-21
Эрдэм номыг сурахад гурван савын гэмийг тэвчих нь

Манай Монго¬лын тvvх, хэл соёл, уран зохиол хийгээд өвөг дээдсийн маань Та бидэнд өвлvvлсэн эрдэм яндашгvй баян юм шvv дээ. Тэр бvхнээ мартвал хэчнээн харамсалтай байхсан билээ. Эрдэм номыг сурахад хэрхэн мэрийх талаар эртний монгол мэргэд юу хэмээн сургаж байсныг Та бvхэнд хэлж өгье. Монгол, тvвд хvмvvсийн олон жил уншиж, vр хvvхдээ сургаж ирсэн “vлгэрийн номын тайлбар” гэж сайхан ном бий. Энэ номд эрдэмд суралцагч шавь нарыг савтай зvйрлэн, гурван гэмтэй сав мэт шавьд ном сургаж vл болно хэмээжээ. Yvнд: 1. Хөмөрсөн сав мэтийн гэмийг тэвчих нь: Хөмөрсөн савын дээрээс тос, сvv, ус, юу ч хийсэн дотор нь орохгvй. Яг vvнтэй адил vргэл¬жид залхууран, уншихаас унтахыг илvvд vзэн явбаас хөмөрсөн сав мэт болж, эрдэм vл сурна. 2. Цоорхой сав мэтийн гэмийг тэвчих нь: Цоорхой саванд юу ч хийсэн гоожоод vл тог¬тох адил эрдэм номыг сонсох vедээ ойлгож байвч цээжлэн тогтоохгvй бол юу ч vлдэхгvй билээ. Уг нь энэ нь хөмөрсөн сав мэт огт юм орохгvй байснаас арай л дээр юм. Зарим хvн биеэ “би хурдан сураад хурдан мартдаг юм” хэмээн өмгөөлж байдаг. Гэтэл энэ нь эртний монгол судар ёсоор өмгөөлмөөр сайн зан биш, ердөө “цоорхой сав”-ын гэм ажээ. Тиймээс сур¬сан эрдмээ байнга давтан vзэж, цоорхой савыг нөхөх мэт тогтоох хэрэгтэй. 3. Хирт сав мэтийн гэмийг тэвчих нь: Дотроо хиртэй саванд ямар ч сайхан идээг хийгээд нэмэргvй. Эрдэм номыг сурахдаа алдар нэр олж, бусдыг мохоон давахыг хv¬сэх, хэн нэ¬гэнд атаархан илvv гарахыг бодож сурах нь “хирт сав” мөн. Хиртэй саванд сvv ороод гашилдгийн адил ийм хvний сурсан эрдэм ээдэн, хvн зоны эсрэг хор ч болох аюултай. Зарим онол, гадаад хэл зэргийг хоёрын хооронд буруу сурчихаад засах аргагvй болчихсон байдаг нь ч “хирт сав” мөн. “Yлгэрээс сурах юм их бий” хэмээн монголчууд бидний хэлдэг ёсоор бурхны шашны сургаалыг хоцрогдсон хэмээн хаялгvй, “vлгэрийн ном” мэт чухал сургаа¬лыг нь шинжлэн судалж, ахуй амьдралдаа мөрдлөг болгох аваас эрхэм дvv нарт тустай болов уу. Хvн бvрийн тархинд “сав” буй. За¬рим нь том, зарим нь бага ч байж болно. Хамгийн гол нь “хөмөрсөн”, “цоорхой”, “хиртэй” байж болохгvй. Монгол хэл соёл хэмээх их далай руу “өөдөө харсан”, “битvv”, “цэвэрхэн” тогоотой орж, тогооны¬хоо хэрээр утган авах болтугай.
Сэтгэгдэл:


шавийг савт болгохын увидас
би энэ чиглэлээр дипломын ажил бичих гэж байгаан. савыг үзэн сургах үзэл баримтлалыг өнөөгийн сургалтанд хэрэглэх талаас нь энэ талаарх санал бодлоо хуваалцана уу мэйл хаяг boogii_110253@yahoo.com
Бичсэн: болормаа (зочин) цаг: 18:15, 2012-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax